Jump to content

Сүй улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сүй улс
НийслэлДашин (581-605), Луоян (605-618)
Албан ёсны хэлДундад зууны Хятад хэл
Угсаатны бүлгүүд
(581 он)
Хань үндэстэн
Төр засагХаант засаглал
• 581-604
Сүй Вэньди
• 604-618
Сүй Яньди
581-618
• Сүй улс байгуулагдав.
581 оны 3 сарын 4
• Тан Гаозу хаан, Сүй улсыг мөхөөв.
618 оны 5 сарын 23
Газар нутаг
• Нийт
3,000,000 км2 (1,200,000 sq mi) км2 (589 он)
Хүн ам
• Тооллого
46,019,956

Сүй улс нь 581-618 оны хооронд богино хугацаанд оршиж байсан дундад эртний төрт улсын нэг юм. Энэ улс бол Жинь улсаас хойш олон хэсэгт хуваагдсан нанхиад дахин нэгтгэж, Тоба нарын Баруун Жоу улс, Хань угсаатний Чэнь улсыг цэргийн хүчээр нэгтгэсэн.
Сүй Вэньди хаан бүх хятадыг 589 онд нэгтгэж Чэнь улсыг мөхөөсөн. Үүний дараа Ляодунгийн хойг орчим газрыг дахин нэгтгэхийг зорьж, Когурё улстай удаан хугацаанд дайтахын хамт, умард зүгт Хөх Түрэг улсыг дипломат аргаар задлан дагуул улсаа болгосон. Гэхдээ энэ бүхэн нь удаан тогтсонгүй. Сүй Яньди хааны засаглалын жилүүдэд умардад Түрэг улстай, зүүн умардад Когурё улстай удаан хугацааны амжилтгүй дайн хийж, алба татварын хэмжээ ихээр нэмэгдсэн, ган гачиг ихээр нүүрлэж байсан нь Сүй улсыг мөхлийг түргэтгэсэн.

Өмнөх
Умард ба Өмнөд улсуудын үе
Сүй улс
581-618
Дараах
Тан улс